Цаг үеийн мэдээ

    image 2020 оны аймгийн "Аварга малчин"-аар Ж.Нямдорж, "Аварга саальчин"-аар Д.Цэрэндулам, Самбуугийн нэрэмжит аймгийн "Залуу аварга малчин"-аар Д.Болдбаатар нар сумын "Аварга малчин"- аар Ч.Төмөрбаатар, Д.Дэмбээням, У.Чулуунбаатар, Э.Энхбаяр, Ц.Бат-Очир нар сумын "Хөдөлмөрийн аварга хамт олон"-оор Гал түймэр унтраа, аврах 75 дугаар анги, "Хөдөлмөрийн аварга төрийн түшээ"-ээр Ц.Наранбаатар, "Хөдөлмөрийн аварга мэргэжилтэн"-ээр Э.Жадамбаа, "Хөдөлмөрийн аварга ажилтан"-аар Л.Өнөржаргал, Б.Оюун, "Аварга хадланч"-аар Б.Батнайрамдал, "Аварга ногоочин"-оор Ц.Мөнхжаргал нар тус тус шагнагдсан байна. Шагналыг сумын ИТХ-ын дарга Б.Батчулуун, сумын Засаг дарга Ц.Батдорж нар  ажлын хэсгийн хамтаар 2- сарын-08 нд гэр гэрт нь хүрч очин гардуулж өглөө.

    2021-02-09 16:43:51

    Дэлгэрэнгүй >>

    image


    Засаг даргын 2021 оны 01 сарын 20-ны өдрийн А/19 тоот захирамжийн дагуу  2 зочид буудал,  хүнсний 6 дэлгүүрт хүнсний аюулгүй байдал эрүүл ахуй, хадгалалт хамгаалалт, халдваргүйжүүлэлт зэргээр үзлэг шалгалтыг хийж ажиллалаа. Үзлэг шалгалтыг дараах бүрэлдэхүүнтэй ажиллаа.  Үүнд:
    Б.Анхбаяр – Засаг даргын орлогч
    Д.Ундармаа – ХАА-н тасгийн мэргэжилтэн
    н.Өлзийбаянмөнх – Экологийн цагдаа
    Э.Бат-Эрдэнэ – Булаг багийн Засаг даргын түр орлог гүйцэтгэгч
    Шуурхай штабын жижүүр
    А.Эрдэнэчимэг – Санхүү албаны дарга
    Г.Анхныбаяр-Жолооч
    Тус шалгалтын үеэр  хэд хэдэн төрлийн зөрчил илэрснийг арилгуулан, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнийг устган дэлгүүрийн эздэд сануулга өгөв
    Дэлгүүрүүдийн нийтлэг зөрчил халдвар хамгаалалтын бодисыг бүрэн ашиглаж байгаа хэдий ч өрлөгийн тавиур болон бүтээгдэхүүний гадна савлагааны  тоосжилттой цэвэрлэгээ дутуу хийгдсэн, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалт бүхий хөргөгчний хамгаалалтын хаалт байхгүй, дотор талд мөсдөлт их,  бүтээгдэхүүн наалдан хөлдсөн байдалтай, сав баглаа боодол задарсан, хадгалалт хамгаалалт алдагдсан, үйлчлүүлэгчийн халууныг үзэх зайнаас хэмжигч халууны шил байхгүй, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн их байсан учир газар дээр нь устгалд оруулав.

    2021-01-27 17:04:44

    Дэлгэрэнгүй >>

    image


    "КОВИД-19" цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сумын Онцгой комисс болон Гал унтраах аврах 75-р ангийн албан хаагчдад зориулж "САЙХАН САНАА" ХХК 1000 ширхэг маск хандивлав. Хандив өргөсөн САЙХАН САНАА ХХК-д талархал илэрхийлж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

    2021-01-25 19:50:05

    Дэлгэрэнгүй >>

    image

    Төв аймгийн ИТХ-ын 4-р тогтоолоор 2021 оныг "ХҮНИЙ ХӨГЖИЛ-ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ" урианы жил болгон зарлалаа. 

    2021-01-22 17:15:27

    Дэлгэрэнгүй >>

    image

    “ГИЙНГОО” ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
     
    ü  ЗОРИЛГО: 2021-оны Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих урианы жилийн хүрээнд хүүхдийн хөгжил оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
    ü  ХАМРАХ ХҮРЭЭ: Мөнгөнморьт сумын харьяат 7-13 насны хүүхдүүд оролцоно.
    ü  ТАВИГДАХ ШААРДЛАГА: “ГИЙНГОО” 3-5 минутын бичлэг ирүүлэх.
    ü  БҮРТГЭЛ: 2021.01.20-ноос 01.23-ны өдрүүдэд Хурдан морины салбар хорооны тэргүүлэгч Ц.Наранбаатарт бүртгүүлэх. / 99989996 /
    ü  ХУГАЦАА: 2021.01.24-30-ны өдрүүдэд Мөнгөнморьт сумын ЗДТГ-ын face book хуудсанд ирсэн бүтээлийг дарааллын дагуу хувийн дугаар өгч нийтлэнэ.
    ü  ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ: ШҮҮГЧДИЙН ОНООГООР /Жич: бүртгэл хийгдээгүй бүтээлийг тооцохгүй болно.
    ü  ШАГНАЛ: 1-Р БАЙР-ӨРГӨМЖЛӨЛ-МӨНГӨН ШАГНАЛ
                        2-Р БАЙР-ӨРГӨМЖЛӨЛ-МӨНГӨН ШАГНАЛ
                        3-Р БАЙР-ӨРГӨМЖЛӨЛ-МӨНГӨН ШАГНАЛ

    2021-01-22 17:06:39

    Дэлгэрэнгүй >>